Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох, тагнаж чагнасан гэх хэргийг нотлох баримт тогтоохгүй байгаа учир нийслэлийн Прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын албан өрөөнд 14 хоног чагнах төхөөрөмж суурилуулсныг тагнуулынхан илрүүлсэн билээ. Эх сурвалжийн мэдээллээр Ч.Сангарагчаа шууд заавар өгсөн нь нотлох баримтаар тогтоогтохгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Н.Түвшин