Солонгос Монголын одод “UB Palace”-ийг доргиов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Солонгос Монголын одод “UB Palace”-ийг доргиов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол дахь Солонгосын жил” арга хэмжээний хаалтын тоглолт өчигдөр “UB Palace”-т болж өнгөрлөө. Тус тоглолтыг Монгол Улсын гадаад хэргийн яам, МУ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, БНСУ-ын соёл биеийн тамир аялал жуулчлалын яам, БНСУ-ын гадаад харилцаа, худалдааны яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нар хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтод Өмнөд Солонгосын “U-Kiss”, “December”, “Ham” зэрэг хамтлагууд оролцсон бол Монгол талаас “Гурван охин”, “Хар сарнай” хамтлаг оролцов.

    Сонирхуулахад өнөөдөр 11.00 цагаас “Сүнжин” зочид буудлын нэг давхарт БНСУ-аас ирсэн хамтлагууд хэвлэлийн бага хурал хийх юм. Энэ үеэр хамт зургаа авахуулах, гарын үсгийг нь авах боломжтой гэнэ.

    М.Анир
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж