Орчны бохирдлын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Орчны бохирдлын талаар хэлэлцэнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс нийслэл хотын орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, уялдаа холбоог сайжруулах нь сэдэвт семинарыг Кроун ресторанд өнөөдөр хийж байна. Семинарт эрүүл  мэндийн яам, БОАЖЯ, Японы Жайка,  БНСУ-ын Койка зэрэг олон улсын байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн зөн, “Эй Си Эф”  Францын төрийн бус байгууллага, “Жи Ти Зэт” Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцон илтгэл тавих юм байна. Семинар өнөөдөр 13 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн МҮЭ-ийн Холбооны төв байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч нар цуглаж, хөдөлмөрлөх нөхцөл байдал ямар байгаа тухайгаа зөвлөлдөх юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж