Мөрөөдөл | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Шинэ сэдэв шинэ санаа.

Нэг нүдээ нээсэн би шилэн хоргон дотор сэрдэг юм байна. Эргэн
тойрноо ажитал урдуур түм түжигнэж бум бужигнаж байнаа.  Гэтэл нэг
зүйлийг би анзаарав. Эдгээр хүмүүс бүгд хорт утааны баг зүүчихсэн байх
юм.  Би хөдлөх гэтэл бие маань ямар ч мэдээгүй. Гар хөл энэ тэр гээд
бүтэн биеээ огт мэдрэхгүй. Бүүр толгой маань ч хөдлөхгүй. Ганц хөдөлж
буй зүйл маань эргэн тойрноо ажих миний нүд. Дөнгөж сэрсэн болоод ч тэр
үү ухаан санаа орж гараад, би зүүдэлж байгаа ч юм шиг нүд бүрэлзээд
эргэн тойрон нэг л харанхуй. Би ч нүдээ аниад л арав тоолж эхэллээ. Нэг,
хоёр, гурав, дөрөв,тав,зургаа, долоо гэтэл шилэн хоргыг маань хэн нэгэн
тогшив. Нүдээ нээгээд хартал урд залуухан үзэсгэлэнтэй бүсгүй зогсож
байх нь тэр. Би ч түүнийг хараад алмайрч орхив. Үнэхээр үзэсгэлэнтэй,
амьдралдаа ийм үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр мэт бүсгүй хүн анх удаа харж
байгаа маань тэр байлаа. Анхны харцаар л дурлаж орхив.

Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж