“Нимбэгэн сарны шүүс” хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Нимбэгэн сарны шүүс” хэвлэгджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Яруу найрагч Ч.Ууганбаярын “Нимбэгэн сарны шүүс” нэртэй анхны яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарчээ. Тэрбээр хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн улсын наадмын тэргүүн байр, “Алтан үзэг” наадмын дэд тэргүүн байрын шагналт, “Отгон тэнгэр шүтээн” наадмын дэд тэргүүн зэрэг олон шагналуудын эзэн юм.

    Түүний анхны номонд залуу нас, гоо үзэсгэлэн, хайр сэтгэл, ертөнцийн гоо сайхан, охидын тухай бичсэн олон сайхан шүлгүүд нь багтсан бөгөөд уншигчиддаа барьж буй хамгийн том бэлэг нь болжээ. Залуу найрагч ирэх онд дахин шинэ бүтээлээрээ уншигчидтайгаа уулзахаар төлөвлөөд байгаа аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж