Марио Моничелли амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Марио Моничелли амиа хорложээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оскарын шагналд нэр дэвшигч, Италийн инээдмийн киноны загалмайлсан эцэг гэгддэг нэрт найруулагч Марио Моничелли 95 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Ромын Сан Жованни эмнэлэгт түрүү булчирхайн хавдар болон нойр булчирхайн өвчнөөр өвчлөн удаан хугацаанд эмчлүүлж байсан ба уг эмнэлгийнхээ таван давхрын цонхоор үсрэн амиа хорлосон байна. Энэхүү эмгэнэлт мэдээг өчигдөр тус эмнэлгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Anna Scoltore олон нийтэд мэдээлжээ.

    Марио Моничелли нь олон алдартай кино найруулж байсан ба 1965 онд"Casanova 70″, 1963 онд "I Compagni" кинонуудаараа Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино номинацид нэр дэвшиж байсан юм.

    Тэрбээр 2007 онд Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Үхэл намайг хэзээ ч айлгаж чадахгүй. Харин үхсэн ч биш, амьд ч биш явна гэдэг л үхлээс долоон дор намайг тамлаж шаналгадаг. Би ийм шаналлыг тэсэн удаан амьдарч чадахгүй” хэмээн ярьж байжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж