Гэрэлтүүлгээ зөв сонговол гэр тань тухтай болно | News.MN

Гэрэлтүүлгээ зөв сонговол гэр тань тухтай болно

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлгээ зөв сонговол гэр тань тухтай болно

Өрөөний гэрэлтүүлэг нь чухал асуудл ын нэг. Зөв гэрэлтүүлэг нь нүдийг хамгаалж, тав тухыг бий болгодог. Хангалтгүй, хэт бүдэг гэрэл нь харааг ядрааж цочрол үүсгэнэ. Танд зөвлөхөд:
– Өрөө бүр, булан бүрт зориулалтын гэрэлтүүлэг байх нь гэр оронд тохилог байдлыг бүрдүүлдэг
– Гол том өрөөнд таазны гэрлээс гадна диван ширээний дэргэд ч юмуу босоо абажур, люстр байвал тохиромжтой.
– Ном унших, юм оёх, зурагт үзэхэд гэрэлтүүлэг нь тохирсон байх хэрэгтэй. Нүдийг чилээхгүй байхад ханын хэт хурц бус гэрэл тустай.
– Ажлын болон амралтын өрөөнд уртавтар, дүүжин ханын гэрэлтүүлэг байж болно
– Унтлагын өрөөнд ерөнхий гэрэлтүүлгээс гадна орны дэргэдэх шүүгээн дээр ширээний чийдэн байвал тохирно.
– Хүүхдийн өрөөнд ерөнхий гэрэлтүүлгээс гадна ханын эсвэл ширээний чийдэн байх нь хичээл хийхэд тохиромжтой. Ер нь хүүхдийн өрөөний гэрлийн утас далд байвал зүгээр.
– Гал тогооны өрөөнд, хоолны ширээний эгц дээр урт, дүүжин гэрэлтүүлэг байх нь эвтэйхэн,
– Коридорт буюу хонгилын гэрэлтүүлэг илүү тод байхдаа зүгээр. Хэрэв тольтой бол дээр нь жижиг ламп байж болно. Хүмүүс хувцсаа тайлах, өмсөх, толинд харахад гэрэлтүүлэг сайтай байх нь тохирно.
– Угаалгын өрөөнд өдрийн гэрэл байж болно. Харин гал тогооны өрөөнд өдрийн гэрэл байх нь тохиромжтой бус. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний өнгийг бүдэгрүүлж, хооллох дуршлыг бууруулахад нөлөөлдөг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж