Жирэмснээс хамгаалах эм дур хүслийг бууруулдаг

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Жирэмснээс хамгаалах эм дур хүслийг бууруулдаг

Жирэмснээс хамгаалах эм уудаг эмэгтэйчүүдийн сексийн дур хүсэл буурдаг нь нууц биш. Учир нь уг эмний найрлагад агуулагдах зарим бодисууд тестероны хэмжээг бууруулдгаас эмэгтэй хүний бэлгийн сэрэл алга болдог байна.
Гэвч жирэмснээс хамгаалах эмэнд бүх бурууг өгч болохгүй аж.
Охайогийн их сургуулийн эрдэмтэд сексийн идэвхитэй амьдралтай 50 эмэгтэйн дунд судалгаа явуулжээ. Тэдгээр эмэгтэйчүүд бүгд жирэмснээс хамгаалах эм болон тариа хийлгэдэг хүмүүс байжээ.
Жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг эмэгтэйчүүд тариа хийлгэсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад боловсролтой, жирэмсэлж, эсвэл хүүхэдтэй болж байгаагүй  эмэгтэйчүүд байжээ. Мөн тэдний дийлэнх нь цагаан арьстнууд байсан аж. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд ойролцоо насны, бэлгийн тогтмол хавьтагчтай, жирэмснээс хамгаалах аргыг дор хаяж 4-5 жил хэрэглэсэн хүмүүс байжээ.
Эрдэмтэд судалгааны үр дүнг хүүхэд төрүүлсэн, бэлгийн идэвхитэй амьдралтай эмэгтэйчүүдийнхтэй харьцуулсан байна.
Уг судалгааны үр дүн жирэмснээс хамгаалах эм болон бэлгийн дур хүсэл хоёрын хооронд ямар нууц холбоо байгааг олоогүй ч уг эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь бэлгийн сэрлийг үгүй хийж, дур хүслийг бууруулдаг болохыг тогтоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж