Япон, АНУ, Өмнөд Солонгосын сайд нар уулзана

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Япон, АНУ, Өмнөд Солонгосын сайд нар уулзана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ, Япон болон Өмнөд Солонгос улсын гадаад хэргийн сайд нар арванхоёрдугаар сарын 6-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод уулзалт хийхээр болжээ. Энэ уулзалтаар Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэх аж. Мэдээллийг “Nikkei” биржийн хэвлэлийн агентлаг даваа гаригт хийсэн байна. Тус байгууллага мэдээллийг баттай эх сурвалжаас мэдсэн гэнэ. Гурван орон мөн БНХАУ-ыг ч энэ уулзалтад оролцохыг урих талаар ярилцах аж. Тэд Хятадыг өөрийн эрх мэдэл, хэлхээ холбоогоо ашиглан холбоотон Хойд Солонгосыг номхотгохыг ятгах аж.

    Вашингтоны зүгээс энэ мэдээллийг батлахаас татгалзсан байна. Төлөөлөгчийн хэлснээр АНУ-ын хувьд Өмнөд Солонгос, Япон болон бусад түншүүдтэйгээ зөвлөлдөж байгаа аж.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж