Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хэлээд өгөөч

Хэзээ би чамдаа ингэтлээ дурласнаа

Хэлж үнэхээр мэдэхгүй юм, Залуу минь

Хуруу минь хуруутай чинь мэндлэхэд үү

Харц минь харцтай чинь мөргөлдөхөд үү

Хэзээ би чамдаа ингэтлээ дурласныг

Хэлээд өгөөч… хэрэв мэддэг бол….

Хэзээ би чамд ингэтлээ дурласнаа

Хэрхэвч бодоод ч санахгүй юм, Залуу минь

Уруулд минь уруул чинь шүргэхэд уу

Ургаа моддын навчис гандаж хаялахад уу

Хэзээ би чамд ингэтлээ дурласныг

Хэлээд өгөөч, хэрэв санадаг бол….
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж