Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Үнэгүй хайр

Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан
ирлээ.Том эгч ажилдаа яарч , ах , бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж
, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж , харин би хөтөвчин
дээрээ суун томчуудын яаран сандралдаж , инээд хүрэм гүйлдэхийг нь
ажиглан сууна. Энэ дунд нэг хүнийг мартаж болохгүй. Тэр хүн бол тогооч ,
зарц, үйлчлэгч , үсчин , гоо сайханч , нарийн бичиг энэ бүх ажлыг нэгэн
дор хослуулан хийх шидтэй ээж билээ. Том эгчийн ажилдаа өмсөх хувцас ,
гутал , гадуур хувцасыг нь гаргаж өгнө . Бага эгчийн үс гэзгийг ороож
маяглахад нь туслана. Бүх гэрийнхний өглөөний цайг хэдийнэ бэлдээд
тавьчихсан байна.Тэгээд аав аанай хөлд ороогүй мөлхөө над шиг ээжээр
хувцаслуулна. Ажлын бичиг баримт  хавтсаа мартчихсан , гээчихснийг ээж л
олж гаргаж ирнэ . Гэтэл ах тэндээс угаасан хувцас , оймсоо нэхэн
хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ . Нөгөө өрөөнөөс бага эгч
индүүдсэн өмдөө асууна . Мөнөөхөн л ээж  түүнийг нь хэзээ ч юм индүүдээд
бэлдчихсэн байснаа авчирч өгнө . Хачирхалтай нь нэргүй  энэ их ажлын
хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгүй . Бүгд л их л
чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч байснаа хаалга тас хийтэл  хаан
гарч одно . Араас нь ээж  “Цайгаа уугаач , дулаан хувцаслаач , ороолтоо
ав , малгайгаа мартлаа “ гэж хашгирна . Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа
араас нь гүйж гарна… Ингээд нэг юм өглөөний бужигнаан дуусч ээж минь
дараагийн ажилдаа орно .
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж