Харилцах авьяас чадварын хөгжилт

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Харилцах авьяас чадварын хөгжилт

Хүмүүсийн
харилцах, харилцан үйлчлэх, мэдээлэл дамжуулах болон эд юмсыг бүтээх,
үзэгдэл юмсыг танин мэдэх авъяас чадвар бол нийгэм-түүхийн бүтээгдэхүүн
байдаг. Харилцах чадварын түгээмэл шинжийн нэг болох хэл яриаг
харилцааны зорилгоор, харилцааны хэрэглүүр маягаар ашиглаж, бие хүн
хоорондоо харилцах явцад бусдыг хүртэж хүлээн авч, үнэлж дүгнэж, нийгэм
сэтгэл зүйн янз бүрийн нөхцөлд харилцааны ур чадвар, эв дүйг ашиглан,
дасан зохицох, бусадтай холбоо тогтоох, тэднийг өөртөө татах, тэдэнд
тодорхой нөлөөлөл үзүүлэх зэрэг үйл явцаар дамжин илэрнэ. Иймээс
амьдарлын явцад харилцах чадвар авъяасыг хөгжүүлэх шаардлага гардаг.

Ер
нь хүмүүсийн хоорондын харилцааны авъяас нь хүний сэтгэцийн хөгжил,
мэргэжил эзэмших, нийгмийн зан үйлийн нэн хэрэгтэй хэлбэр-дадал чадвар
эзэмшихэд чухал ач холбогдолтой. Үүний тулд хэл яриаг харилцааны
хэрэглүүр гэдэг талаас нь төгс сайн эзэмших, аман бус харилцааны үед маш
сайн ойлгож, тэдний сэтгэл зүйн хувийн онцлог, тухайн үеийн нөхцөл
байдал зэргийг бүрэн сайн мэдэрч, харилцан үйлчлэх, хамтран ажиллах,
нийгэм сэтгэл зүйн нөхцөл байдлын өрнөлийг жолоодох зэрэг олон бүтээлч
арга зам, үйл ажиллагааг хэрэгжүүлж сурах шаардлага гардаг. Ийм нөхцөл
бүрдүүлэхгүйгээр хувь хүний нийгмийн амьдралд оролцох оролцоо, сэтгэл
санааны хувийн тогтвортой байдал, сэтгэцийн хөгжлийн тухай ярих
боломжгүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж