Хамаг бүхэн сэрүүн байхад
хөршийн цонх гэрэлтэй байхад
хөгжим дээр хангинаж байхад
хөлчүү эр орилж явахад
хөөе чи унтаарай гэх юм
ээж аяга угааж зогсоход
эгч ном уншиж суухад
эмээ эрхээ эргүүлж хэвтэхэд
эрт унтаарай хүү минь гэх юм
хамаг бүхэн сэрүүн байхад
харин намайг л унтуулах гэх юм
дайснаа дарсан баатар болох гэдэг юм