
Хувцасыг үрчийлгэхгүй, өө сэвгүй мэт харагдуулахад гол үүрэгтэй формалдегид болон өөр бусад бодисуудыг бэлэн хувцасны үйлдвэрлэлд ашигладаг байна. Харин ганц удаагийн угаалтаар эдгээр бодис алга болж, арьсанд харшил өгөх нь багасдаг. Тиймээс худалдаж авсан шинэ хувцас хунарыг угааж байж өмсөх нь зүйтэй гэнэ.
Бэлэн хувцасан дахь формалдегидийн хэмжээг тогтоох аргагүй ч зарим оронд бэлэн хувцаасны нэхмэл даавуун материалд агуулагдах бодисын хэмжээнд хатуу стандарт шаардлага тавьдаг байна.
Эмзэг арьстай хүмүүсийн хувьд формалдегидийн хэмжээ маш бага байсан ч арьс улайж, хорсох, харшил өгөх тохиолдол байдаг аж. Тиймээс шинэхэн хувцаснаас харшил авахгүйн тулд угааж өмсч байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.