“РесКап” Монгол дахь байр сууриа бататгасаар байна

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“РесКап” Монгол дахь байр сууриа бататгасаар байна

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй тэргүүний хөрөнгө оруулалтын банкуудын нэг болох Ресурс Инвестмент Капитал буюу “РесКап” ХХК нь Монгол орны чадварлаг мэргэжилтнүүдийг шалгаруулан авч, компаниудын нэгдэн нийлүүлэлтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, дотоодын хамгийн том компаниудад зөвлөгөө өгсөөр санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа улам бататгасаар байна.  

Жил бүр Тянжин хотод зохион байгуулагддаг Хятадын Уул Уурхайн Хуралдаан дээр тавьсан “Уул уурхайн бүс нутагт хөрөнгө оруулах сүүлчийн боломжуудын нэг – Монгол” гэгдэх илтгэлдээ РесКап ХХК-ний Гүйцэтгэх Захирал Эрик Зүррин Монгол улсын өнөөгийн байдлыг товч бөгөөд тодорхойгоор танилцуулан, хөрөнгө оруулагчдад үүсч байгаа боломжуудыг тайлбарлаж, бусад компаниудад Монгол улсад хэрхэн амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулах талаар сонирхолтой зөвлөмжүүдийг өгч, өөрийн туршлагаасаа хуваалцсан байна. Тэрхүү хуралдаан бол дэлхийд алдаршсан, олон улсаас ойролцоогоор 4,000 хөрөнгө оруулагч болон уул уурхайн компаниудыг татан оролцуулдаг том хэмжээний чуулгануудын нэг юм. Гурван хоногийн турш үргэлжилсэн уг чуулганы үеэр РесКап ХХК нь оролцогч талуудад Монгол улсад болж буй үйл явдлуудын талаарх мэдээллийг хүртэх онцгой боломжийг олгосон байна.

Эрик Зүррины тавьсан илтгэлийн амжилтын тухай сонсоод РесКап ХХК-ний ТУЗ-ын дарга Ж. Үнэнбат тайлбарлахдаа: “РесКап ХХК-ний илтгэл бусдын  сонирхлыг ихээр татсан нь хөрөнгө оруулагчид Монгол улс дахь боломжуудыг хэр их үнэлж байгааг харууллаа. Иймээс РесКап ХХК-ний хувьд олон улсын зах зээл дээр Монгол улсыг танилцуулсан нь нэр төрийн хэрэг боллоо. Бидэнд өндөр мэргэжлийн ажилтнуудаас бүрдэх баг, хувь нийлүүлэгчид, мөн дэлхийн бусад орнуудтай РесКап-ыг холбож өгөх нэр хүнд бүхий түншүүд байгаа” гэжээ.

Үүнээс гадна, сүүлийн 5 сарын турш РесКап нь өөрийн Улаанбаатар хотод байрлах багийн бүрэлдэхүүндээ чухал хэмжээний өөрчлөлтүүдийг оруулсан ба бусад мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байсан туршлага бүхий ажилтнуудыг шинээр элсүүлэн авсан байна.

ТУЗ-ын дарга Ж. Үнэнбат хэлэхдээ: “РесКап бол онцгойлон Монгол компани юм. Бид дотоодын компаниудтай хамтран гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх явцдаа бидний бүтээсэн компани Монгол улсын соёл иргэншилтэй уялдаа холбоотой, ойр байхын чухал ач холбогдлыг сайтар ойлгодог. Бид Монгол хүмүүсийг шалгаруулан ажилд авах үүргээ урдаа тавьдаг, тиймээс ч манай багийн бүрэлдэхүүний ихэнх хувийг Монголчууд эзэлдэг.  Түүнчлэн бид Монгол дахь гол түнш болох Моннис Групптэй байнгын хамтран ажиллахын сацуу санхүүгийн болон сургалтын шугамаар цаг үргэлж Монгол улсад хөрөнгө оруулсаар байгаа” гэв.   

Хятадын Уул Уурхайн Хуралдаан дээр тавигдсан илтгэлийг авахыг хүсвэл inquiries@resource-cap.com руу холбоо барина уу.

Ресурс Инвестмент Капитал-ын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар орж үзнэ үү:

Resource Investment Capital
http://www.resource-cap.com/
Tel:  +976 9999 3356

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж