Т.Грунэнфиэлдэр Дэлхийн цомын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Т.Грунэнфиэлдэр Дэлхийн цомын аварга боллоо

Канадын үзэсгэлэнт Лэйк луйс цанын баазад уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний “Супер Жи” төрлийн аварга тодорсон байна. Тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Швейцарийн цаначин Карло Яанка сүүлийн гараандаа алдаа гаргаж, тэргүүлэгчийн өрсөлдөөнөөс хасагдах нь тодорхой болсон юм. Ингээд тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнд Яанкагийн нутаг нэгт Тобайс Грунэнфиэлдэр, Австрийн шилдэг цаначин Ромэд Бауманн нарын хооронд өрнсөн байна. Хоёр гарааны дараах байдлаар гуравдугаарт бичигдэж байсан Бауманн нэг минут, 32 секунд, 58 долийн амжилтаар тэмцээнийг тэргүүлж эхэлсэн юм. Харин хамгийн сүүлд уулнаас буусан Грунэнфиэлдэр, Бауманнаас 42 долийн өмнө барианд орсноор дэлхийн цомын аварга болжээ. Энэ удаагийн гараанд дэлхийн аварга Дидия Катче тавдугаар байрторсон бол Боди Миллер 12-р байрт хурдалсан байна. Харин олимпийн аварга Норвегийн тамирчин Аксел Ланд Свиндал 25-р байрт орсон нь олны гайхшралыг төрүүлсэн үйл явдал боллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж