
-Н.Мөнх-Оргилд холбогдох шүүх хурал ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Та яагаад шүүх хуралд ирээгүй юм бэ?
-Шүүх хурал болох өдөр би Дархан-Уул аймагт ажлаар явж байсан ирж амжаагүй. Тэнд өөр хурал давхацсан юм.
-Дараагийн шүүх хурал нөгөөдөр /маргааш/ болно. Шүүх хурал дахин хойшлохгүй биз дээ?
-Миний хувьд шүүх хуралд оролцоно. Тиймээс хойшлохгүй байх гэж бодож байна.
-Таныг санаатай шүүх хурал хойшлуулсан гэх юм?
-Тийм зүйл байхгүй. Би албан ажлаар өөр газарт явж байсан шүү дээ. Ямар үндэслэлээр санаатай гэж байгааг мэдэхгүй.
-Н.Мөнх-Оргил өөрийгөө гэм буруугүй гэж байгаа. Харин мөрдөн байцаалтын явцад хэрэг үйлдсэнийг нь нотлох хангалттай нотолгоо цуглуулсан гэж байсан. Өмгөөлөгчийн хувьд юу хэлэх вэ?
-Хэрэг шийдэгдээгүй байхад энэ талаар ярих боломжгүй байна. Шүүх хурал ч хаалттай болно. Анхан шатны шүүх хурлын шийдвэр гарсны дараа хуулийн хүрээнд мэдээлэл өгч болох юм.