Европын холбоо зээлийн шинэ журамтай болно

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Европын холбоо зээлийн шинэ журамтай болно

Ням гаригт Европын орнуудын Сангийн сайд нар уулзаж, евро ашигладаг 16 орон буюу Еврозоны цаашдын өрийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан механизм боловс­руулахаар санал нэгдсэн бай­на. Энэ нь евро бүс дэх зах зээлийн тогтворгүй байд­лыг намжаах, хөрөнгө оруу­лагчдын итгэлийн нэмэгдүүлэх нэг хэлбэр аж.
Герман улсын зүгээс за­рим нэг асуудал дээр шүүмж­­лэлтэй хандаж байгаа юм. Тус улсын Сангийн сайд цаашид олон улсын байгууллагуудаас авч болох санхүүгийн тусламж буюу Засгийн газрын өрийн ачааны хүндийг татвар тө­лөгчид бус, хувиараа зээл олгогчид үүрэх ёстой гэж хэлэв.
Шинээр хийгдэх Европын тогтвортой байдлын меха­низм 2013 оны дундуур бэлэн болох юм. Үүгээр ту­хайн орон ямар нэг байдлаар мөнгөгүй болсон тохиолдолд алдагдлыг банк зэрэг хөрөнгө оруулагчид дааж гардаг болж магадгүй байгаа аж. Гэхдээ евро бүсийн орнууд өөрсдөө дампуурсан гэдгээ зарласны дараа л энэ арга хэмжээг авах юм байна. Харин тухайн орон өрөө хугацаанд нь төлөх хэмжээний мөнгийг олж чадахгүй байгаа тохиолдолд Ирланд улсад олгосон шиг зээлийг яаралтай санхүүжилт хэлбэрээр өгч байх аж.
Шинэ механизмд орнууд хэдий хэмжээний санхүүжилт хийх тал дээр зөвшилцөлд хүрээгүй байгаа ч Европын холбооны валютын хэрэг эр­хэлсэн албан тушаалтан ойрол­цоогоор 440 тэрбум еврогийн сан байгуулах нь зүйтэй гэж хэлсэн байна.
“Сүүлийн үед Европын орнуудад тохиолдоод бай­гаа хүндрэлүүд нэг оронд сан­хүүгийн асуудал үүсэхэд Ев­ропын холбоог бүхэлд нь донсолгож байгааг харуулж байна. Евро бүсийн санхүүгийн салбар хоорондоо нягт холбоотой байгаа нь үнэн” гэж Еврогрупыг тэргүүлдэг Жан Клауд Жанкер хэлсэн байна.
Ирээдүйд гарах механиз­мын талаарх хэлэлцээрийг хийж буй нь Грек, Ирланд, Португаль бо­лон Испани зэрэг Еврозоны гишүүн орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэл болон үүнээс улбаатай еврогийн хан­шийн уналттай холбоотой юм.
Дэлхийн нөлөө бүхий шинжээчид, санхүүгийн бай­гуул­лагууд болон Европын эрх мэдэлтнүүдийн хэлснээр хө­рөнгө оруулагчид шинэ механизмаас болж мөнгөө алдаж болзошгүй хэмээн эмээж, хөрөнгөө татах ханд­лага илэрч байгаа аж.
Зарим шинжээчид харин одоогийн Европын холбооны тогтвортой байдлын санд агуу­лагдаж буй 750 тэрбум евро нь өрийн дарамтад ороод буй орнуудын эдийн засгийг эрүүлжүүлэхэд хангалттай гэж маргаж байгаа.
Европын төв банкны тэр­гүүн Жан Клауд Тричет шинэ механизмыг Олон улсын валю­тын сангийн бодлогод бү­рэн нийцсэн гэж мэдэгджээ. Тэр­бээр “Евро коммиссын шинэ санал нь маш сайн бодлого болно” гэж хэлсэн байна.
Ямартай ч цаашид сан­хүү­жилт авахын тулд Засгийн газрууд төсвөө танах, тат­варыг нэмэгдүүлэх зэрэг хүнд нөхцлүүдийг биелүүлэх ёс­той ажээ. Энэ нь одоогийн Ирланд болон Грекийн Зас­гийн газрууд Европын хол­бооноос зээл авахын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээтэй адил гэсэн үг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж