Эдийн засагт төсвийн дарангуйлал их байгааг онцлов | News.MN

Эдийн засагт төсвийн дарангуйлал их байгааг онцлов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Эдийн засагт төсвийн дарангуйлал их байгааг онцлов

“Мөнгөний бодлого ба эдийн засгийн өсөлт: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын санаачлагаар зохион байгуулж байна. Өчигдөр болсон уг хэлэлцүүлэгт Монголбанкийг төлөөлөн Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар оролцсон бол УИХ-ын гишүүдээс Н.Батбаяр, О.Чулуунбат, эдийн засагчдаас доктор, ахмад эдийн засагч Г.Пүрэвбаатар, Н.Дашзэвэг, Б.Лхагважав, үйлдвэрлэгчдийг төлөөлж “Өгөөж чихэр боов” үйлдвэрийн захирал Ц.Түмэнгэрэл, “Монголын үндэсний моргейж” корпорацийн захирал Ж.Жаргалсайхан нарын хүмүүс хүрэлцэн очсон юм. Тэдний олонх нь  Монголбанкнаас баримталж буй мөнгөний бодлогыг ихээхэн шүүмжилж байлаа. Өнөөдрийн байдлаар төв банк инфляци руу чиглэсэн мөнгөний бодлого явуулж байгаа нь зохисгүй үзэгдэл ажээ. Үүнээс болоод мөнгөний нийлүүлэлт хомс, зээлийн хүү өндөр байна гэж УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлж байлаа. Зүй нь энэ бодлого зөвхөн мөнгөөр овоглох бус “Мөнгө зээлийн бодлого” гэсэн нэр томъёотой байх ёстойг ч тэрбээр онцолсон. Арилжааны банкуудаар дамжин үйлдвэрлэгч нарт хүрч буй зээлийн хүү ямар байх нь гагцхүү Монголбанкнаас хамаардаг. Гэтэл төв банк энэ бүгдийг зохицуулах бус зах зээлийн хуулиараа шийдэгдэнэ хэмээн тайвширч суугаагаас болж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ахиц дэвшил гарахгүй элгээрээ мөлхөхөд хүрснийг хэлэлцүүлэгт оролцогсод шүүмжилж байсан. Энэхүү шүүмжлэлийг төв банкны ерөнхийлөгчид нялзаасан нь олонтаа. Мэргэжлийн бус хүнээр удирдуулсан Монголбанкнаас мэргэжлийн шийдвэр гарна гэдэгт эргэлзэж буйгаа ч тэд нуусангүй.

Мөнгөний бодлого гэхээр хүмүүс голчлон төгрөгийн бодлого мэт ойлгодог ч угтаа бол гадаад валютын нөөц, инфляцийг хамтад нь авч үздгээрээ онцлог аж. Одоогийн төрөөс баримталж буй мөнгөний бодлого нь жижиг зах зээлтэй манай улсад хэт хатуудсан бодлого гэж зарим эдийн засагч тайлбарлаж байлаа. Хорин жилийн турш мөнгийг буруу удирдсанаас болж хэдхээн тооны арилжааны банк л  дээшилж дэвжсэнээс бус макро эдийн засагт хөгжил ирсэнгүй гэж эдийн засагч Н.Дашзэвэг тодорхойлсон. Арилжааны банкин дахь хадгаламжийн мөнгийг зөв удирдаж чадсаныхаа хүчинд Азийн бар болсон орнууд цөөнгүй гэнэ. Үүнд Сингапур, БНСУ зэрэг орнуудыг нэрлэж болох ажээ. Гэтэл манай улсад хадгаламжийн мөнгөөр зөвхөн арилжааны банкууд л ашиг олдог. Өнөөдөр хүмүүсийн хадгаламж, аж ахуйн нэгжийн харилцах дансны 1/3 хувь нь банкуудад ашиг болдог бөгөөд 1/3-ийг үнэт цаас болгож, 1/3 –ийг нь өндөр хүүгээр хадгалаад сууж байна гэж Н.Дашзэвэг хэлж байлаа. Зүй нь хадгаламжийн мөнгөний тодорхой хэсэг нь бодит секторт зээл болон очиж, дэмжлэг үзүүлж байх учиртай гэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр Мөнгөний бодлоготой зэрэгцэн яригдсан нэг асуудал нь Монголбанкны статус байлаа. Хэдийгээр төв банк бие даан ажиллах учиртай ч УИХ-ын харъяат байгууллага болон хувирсныг буруушааж байсан юм. Эдийн засагчдын зарим нь төв банкийг Засгийн газрын харъяанд байлгах нь зөв гэсэн бол нөгөө хэсэг нь хэний ч хараат бус ажиллаж, макро эдийн засгийн төвшинд харж ажиллах учиртай хэмээн онцолж байлаа. Учир нь Засгийн газар төсвийн жилийн орлого зарлагын хэмжээнд буюу 3-4 их наяд багтаан бодлогоо тодорхойлдог бол Монгол Улсын эдийн засаг 17-18 их наяд төгрөгт эргэлддэг учир Монголбанкийг Засгийн газрын газрын харъяанд оруулах боломжгүй гэсэн гаргалгааг эдийн засагч Б.Лхагважав хэлж байлаа. Төв банкийг Үндсэн хуулийн дэргэдэх байгууллага болгосон ч буруудахгүй гэсэн санааг тэрбээр дэвшүүлсэн. Ганц удаагийн хэлэлцүүлгээр тодорхой шийдэлд хүрэх боломжгүй хэдий ч харилцан ярилцаж, ойлголцож байгаа нь эхний алхам байсан гэж болно. Эдийн засагчдын “нөхөрсөг” шүүмжлэлийг сонссоны дараа Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар танилцуулсан юм. Энэхүү мөнгөний бодлогыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-аас баталсан байна.

-Бидний үргэлж санаа зовж, шийдэл хайж байдаг сэдвээр санал бодлоо солилцож байгаад талархаж байна. Өнөөдөр манай улсын эдийн засаг хямралын үеийнхээс ч эгзэгтэй мөчид ирээд байна. Эдийн засгийн өсөлтийн үе бол алдаж болохгүй агшин учраас төрөөс баримтлах мөнгөний бодлого ч үүнд чиглэх юм.  Ирэх 2011 онд Монголбанк эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой байлгах, инфляцийг нэг оронтой тоонд барих зэрэг хүч сорьсон даалгавар аваад ажиллаж байна. Яг үнэнийг хэлэхэд эдийн засагт төсвийн дарангуйлал их байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 9,9 хувь, төсвийн зарлага ДНБ-ий 50 хувьтай дүйж байгаа нь дэндүү өндөр үзүүлэлт гэхээс аргагүй. Өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээлийн бүтэц доголдолтой байгаагаас бизнесийн орчныг хангаж чадахгүйд хүрсэн гэсэн товч мэдээллийг хэлж байлаа.

Ачигдрийн хэлэлцүүлэгт сүүлийн хэдэн сарын турш хэвлэл мэдээллээр Монголбанкны үйл ажиллагааг буруутган шүүмжилсэн нийтлэл хэвлүүлэх болсон иргэн Б.Оюунбилэгт оролцсон юм. Хэвлэлийнхэн ширүүхэн мэтэгэлцээн болох нь хэмээн таамагласан ч иргэн Б.Оюунбилэгт хэлэлцүүлэгт тийм ч идэвхтэй оролцсонгүй.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

doktor professor 2010-11-30 180.235.181.72

chenjiin ediin zasagtai baij tom tom yum yarij tsetserxeed yaaxavdee xoo bux yumiig chenj gedeg xuvalzuud zoxitsuuldag bizdee

Avatar

www.freecall.mn 2010-11-30 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо
барих утас 11350550

Avatar

Зочин 2010-11-30 203.91.117.3

Өчүүхэн өгөөш хаяад саналыг нь авч байдаг юу юм бэ Ард түмэн гэрийн тэжээмэл амьтан юм уу

Avatar

www.terguun.net 2010-11-30 203.169.52.35

Шинэ порно кинонуудаа үзээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж