Тэсрэх бөмбөгний дуудлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Тэсрэх бөмбөгний дуудлага өгчээ

“Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх 18-р байрны дор байрлах үйлчилгээний газарт тэсрэх бөмбөг тавьжээ” гэсэн дуудлагын  дагуу  тус дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад, хүүхдүүд баримлын шавраар гэрлэн чимэглэл бүхий тоглоом хийж тавьсан байсныг тогтоожээ. Уг дуудлагын дагуу оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, үйлчилгээний газрын ажилтнуудыг  гаргах гээд багагүй чирэгдэл учирсэн байна. Уг дуудлагыг оршин суугчид өчигдөр 20.10 цагт  дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж