Хэрхэн бие даан амьдрах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Юуны өмнө эцэг эхээсээ хөндийрөх хэрэгтэй. Гэхдээ заавал эцэг эхтэйгээ хэрэлдэж маргалдаж хоёр тийш болно гэсэн үг биш шүү. Хамгийн гол нь тэдэн рүү хамаг буруугаа чихэх гэж бүү оролдоорой. Бас тэдний бурууг батлах гэж хичээж зүтгэсний ч хэрэггүй.

Мэдээж хүний эцэг эх гэдэг нас хэвийж яваа хүмүүс байж таарна. Тийм болохоор тэд яриаг чинь нэг удаа сонсоод шууд л ойлгоно гэж байхгүй. Тийм болохоор тэднийг сэнхрүүлэх гэж цагаа хий дэмий бүү үр. Харин тэрний оронд өөрийгөө өөрчлөх гэж оролд. Тэгвэл өөрийгөө хэрхэн яаж өөрчлөх вэ?

– Юуны өмнө өөртөө ямар нэг хугацаа тогтоож энэ цаг мөчөөс эхлэн эцэг эхээсээ тусламж авахгүй гэж амла. Тэр үеэс эхлээд эцэг эхийн аливаа тусламжаас татгалз.
– Эцэг эхийгээ яаж ч гуйж аргадсан өөрийнхөө санаснаар байхыг хичээ.
– Насанд хүрсэн хүн өөртөө тохиолдсон ямар нэг асуудлаа зөвхөн өөрөө л шийдэх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж чадвал бие даах эхний алхам болж чадна.
– Эцэг эхийнхээ тусламжаас татгалзаж биеэ дааж амьдрахыг хүсэж байгаа бол тэдэнд өөрийн ажил амьдралынхаа бүтэлгүйтэл азгүйтлын талаар юу ч битгий ярь.
– Эцэг эхдээ өөрийнхөө ажил амьдралын талаар аль болох олон юм ярихгүй байх хэрэгтэй. Эцэг эх чинь чиний тухай бага мэдэх тусмаа ажил амьдралд чинь хөндлөнгөөс оролцох байдал буурна.
– Шинэ найз нөхөдтэй болохыг хичээ. Урьдын танил, хуучин найз нөхөдтэйгээ ч гэсэн холбоогоо улам бэхжүүл.
– Хэрэв та өөр шигээ эцэг эхийн хэт их хайр халамжаас залхсан хүмүүстэй учирвал бүр ч сайн. Хамтдаа хоёр биенээ дэмжиж хүндрэлтэй үеэ туулахад чинь хялбар байх болно.
– Эцэг эх чинь чамд ямар нэгэн дэмжлэг болгож эд материалын тусламж өгөх юмуу, зарим нэг ажил төрлийг чинь хөөцөлдөж өгөх, болж бүтэхгүй байгаа зүйлийн чинь талаар ярьж зөвлөлдөхийг хүсвэл тухай бүрт нь эвтэйхэн татгалзаж байгаарай. Тэгэхгүй бол энэ мэт жижиг сажиг дэмжлэг туслалцаа нь яваа яваандаа амьдралд чинь хошуу дүрэх боломжийг тэдэнд олгох болно.
-Эцэг эх чинь чамайг өөрсдөөсөө хөндийрч байгааг мэдээд нэг их гуньж гутралгүй тэгэсгээд тэсээд өнгөрөх нь мэдээж. Хэрэв эцэг эхийнхээ үр хүүхдээ гэсэн сэтгэлийг өрөвдөөд эргэж буцаад байвал энэ нь эргээд өөрийг чинь эцэг эхээсээ бүхий л зүйлээрээ хараат болгох эхлэл тавигдана шүү.

Залуучуудын хувьд хэнээс ч хараат биш байдлаар, бие дааж амьдрах нь ирээдүйн ажил амьдралынх нь зөв эхлэл болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж