“ВР” 7 тэрбум доллараар “Pan American”-ы хувьцааг зарна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“ВР” 7 тэрбум доллараар “Pan American”-ы хувьцааг зарна

Их Британийн “British Petroleum” компани “Pan American Energy” компанийн
өөрийн эзэмшлийн хувьцааг “Bridas Corp” хэмээх БНХАУ-ын тал эзэмшилтэй
компанид долоон тэрбум ам.доллараар худалдах болжээ. “ВР”-гийн хувьд далайд их хэмжээний нефть асгасныхаа нөхөн төлбөрт зориулж хөрөнгө босгож байгаа юм.
Энэ наймааг хийснээр тус компанийн босгосон мөнгөний нийт дүн 21 тэрбум ам.доллар болж байгаа юм.

Компанийн хэлснээр нийт 39,9 тэрбум ам.долларыг байгаль орчныг нөхөн сэргээх ажилд зарцуулаад байгаа билээ. Үүний 20 тэрбум нь АНУ-ын зүгээс шаардсан нөхөн олговор юм. Цооногийг долдугаар сарын 15-нд таглаж, есдүгээр сард бүрэн хэмжээгээр битүүмжилсэн. Цооногийн дэлбэрэлтээс болж далайд 200 сая галлон /757 сая литр/ газрын тос асгарсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж