Тендерийн хугацаа тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Тендерийн хугацаа тодорхойгүй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Засгийн газар ирэх онд улсын хэмжээнд зарлаж ажил vvрэг гvйцэтгvvлэх бvх тендерийг оны эхний нэгдvгээр улиралд багтаан зарлаж дvгнэх талаар холбогдох мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа аж. Ялангуяа Засгийн газраас хєрєнгє оруулж гvйцэтгvvлэх барилга объект барих, засварлах, техник тоног тєхєєрємж, бараа бvтээгдэхvvн нийлvvлэх ажлын тендерийг эрт зарлаж, эргэж буцахгvйгээр, маргаан тэмцэл болохгvйгээр шийдэрлэхээр зорьж байна. Энэ талаар Сангийн яамны Хэвлэл мэдээллийн ажилтнаас хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, тендерийн сонгон шалгаруулалт хэзээнээс зарлах зэрэг асуудлаар тодруулахад “Одоогоор манай яаманд энэ талаар тодорхой мэдээлэл, албан даалгавар ирээгүй байгаа болохоор дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй” гэлээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж