
Мексикийн Гадаад хэргийн яамны сайд Патрика Эспиноза хэлэхдээ: “Хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн дэлхийн дулаарлыг зогсоох зорилготой олон улсын хурал манай улсад зохион байгуулагдаж байгаад туйлын таатай байна. Хэрэв бид одоо л дэлхийн дулаарлыг зогсоохгүй бол цаашлах тусам эдийн засагт төдийгүй хүн төрөлхтөнд улам их гарз хохирол учирч, илүү аюултай байгаль орчинд хүн төрөлхтөн дасан зохицох хэрэгтэй болно” гэжээ.
Өнгөрсөн жил Данийн нийслэл Копенгагенд болсон хурлын үеэр нүүрстөрөгчийн хийн ялгарлыг багасгах талаар эрчимтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн ч дорвитой шийдэлд хүрч чадаагүй байна.
Копенгагены хурлаар дэлхийн нийт улсын нүүрстөрөгчийн ялгарлыг 80 хувиар бууруулах тухай гэрээнд 80 улс нэгдэж, гарын үсэг зурсан ажээ.
НҮБ-аас мягмар гаригт гаргасан тайланд хэрэв бүх улс үндэстнүүд Копенгагены гэрээнд үзэглэсэн ёсоор үүрэг амлалтаа биелүүлвэл дэлхийн дулаарлын температурын өсөлтийг Цельсийн 2 градусаас дотогш барих оролдлогын 60 хувь нь л биелнэ гэжээ.
“Тиймээс Канкунд болох хурлаас өмнө дэлхийн улс гүрнүүдэд дулаарлын эсрэг тэмцэх боломж байгааг дахин сануулж, гагцхүү арга хэмжээгээ хурдавчлахыг анхааруулж байна” гэж НҮБ-ын Үндэстний хүрээлэн буй орчин хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Стэйнэр хэлсэн байна.
Канкунд болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурал арванхоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.