Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв | News.MN

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв

Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлж буйг мэдэгдлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг авч хэлэлцээд ийм шийдвэр гаргасан  байна.

Монгол Улсын Засгийн газар нь, Айвенхоу майнз монголиа инк компанитай Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулж, гарын үсэг зурсан юм. Үүнээс хойшхи зургаан сарын хугацаанд арван зүйлийг хийхээр хоёр тал харилцан тохиролцсон байсан бөгөөд тэрхүү хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулж, онц үнэлгээ авсан аж. Тухайлбал, Оюутолгойн ордыг ашиглах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр удаа дараа авч хэлэлцэн, эцэст нь хүлээж авсан.

Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг талууд хоёр талаас нягтлан шалгаж, харилцан тохиролцоонд хүрсэн. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,5 тэрбум төгрөг, үүнээс хасагдаж тооцох дүн буюу Оюутолгой төсөлд хамааралгүй зардал, Оюутолгой төслийн хайгуулын зардлыг 508.7 тэрбум төгрөгөөр тооцон хорогдуулж, хувь нийлүүлэгчдийн одоогийн ээлийн дүнг 1079.7 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Рио Тинто групп болон Айвенхоу майнз лимитед компанийн хооронд байгуулсан хувьцаа борлуулах гэрээний дагуу Рио Тинто группийн Айвенхоу майнз лимитед эзэмшлийн хувь нэмэгдэн 22,4 хувьд хүрэв. Цаашлаад ирэх 18 сарын хугацаанд энэхүү хувь хэмжээ 46,6 хувьд хүрэх боломжтой хэмээн үзжээ.

Энэ мэт арван зүйл бүхий нөхцөл хангагдсан хэмээн үзсэн байна. Харин саяхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг эргэж харахыг хүссэн шаардах бичгийн тухайд Сангийн сайд хариулахдаа “Албан бичиг ч юм уу, шаардах бичиг ч юм уу бичгийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өгснөөс Засгийн газарт өгөөгүй. Тэгээд ч тэр бичигт заасан асуудлууд нь хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.

Мөн Усны хэрэг эрхлэх газраас Оюутолгойн ордыг ашиглаж эхлэхэд таван жилийн дараа усны хомсдолд орж, үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болно”  гэсэн сануулга өгсөн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэсэн асуултад  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх”Эхний долоон жилд усанд санаа зовох зүйлгүй” гэсэн хариулт өглөө.

Г.Дарь 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАХН-ын гишүүн 2010-03-31 127.0.0.1

Энэхүү төсөл Монголын нийт ард түмэнд маань ашигаа өгөх ирээдүйтэй залуу үеийнхэний хэрэгжүүлэх том ажилын эхлэлд амжилт ерөөе сайд ДЗоригтод мөн амжилт хүсч цаашид ихийг бүтээхийг ерөөе

Avatar

уурхайчин 2010-03-31 127.0.0.1

Сэтгэл хангалуун байна

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

одоо 15 сая төгрөгөө авъяа

Avatar

fgh 2010-03-31 127.0.0.1

Оюу Толгойгоос жилд Эрдэнэтээс 3 дахин их бүтээгдэхүүн олборлочихоод МУ-н төсөвт Эрдэнэтээс ч бага татвар төлөх энэ гэрээ бол Монголын ашиг сонирхолоос урвасан хэрэг Ард түмэн шүүх урвагчдыг яллах цаг ирнэ

Avatar

tsl 2010-03-31 127.0.0.1

altiig ni guilgachin ezeneer ni uhuulaad avaad yvj bgaa shuud ee
tend hot barina genuuu usgui hot bosgoh bitii hel ustei hotoo ugui hiij baij zugeer l 30 jiliin daraah nudend haragdaj bna

saaral ordon dotor baigaa gereend hutgaldsan hun buheniig shataah heregtei
Bayartsogzorigt ch genuuu ta nariin heden tsag ajillaj bgaag chini tsaad company yaj medsiiiiin chi uuruu yriltslaga deeree helsen bnlee ted nartai hamt suuj bgaad tohiroltsood hiisen yumuu ali esvel chi untaj baihad ted nar chinii ajiliig hiisen yumuuu
uneheer setgel gutarlaaa setgel gutarsan hun uhehees butsahgui eh orniihoo tuluu uhsen ch yahuuu temtseneeeeeeeeeeeeeeeeeeee
uyiin uyd eh ornii gazar shoroon tuluu uvug deedes mini uhsen yum bich bas uy udmiinhaa tuluu uhye

Avatar

bayartsogt 2010-03-31 127.0.0.1

bayartcogt unen honshoortoi mongoliig zarlaabayarlalaa uher mongolchuudaa

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

eh orongui boloh hiur huuhdee awaad haachdag yum bilee

Avatar

Иргэн 2010-03-31 127.0.0.1

Гэрээ батлагдсанд манай гэр бүлийнхэн баяртай байна Зөвхөн татварын орлого экспортыг нэмэгдүүлээд зогсохгүйолон жилийн хугацаатай өндөр цалинтай ажлын байр олноор нэмэгдэж байгаа нь бас их ач холбогдолтой гэж үзэж байна
Энэ том төслийг хэрэгжүүлж байгаа уурхайчдад баяр хүргье Юу яг хийж чадахаа мэдэхээ больсон ер нь ч бодит зүйл хийж үзээгүй Авирмэд мэтийн эрдэмтэд өөрсдөө орд нээгээд ашиггүй ч гэсэн бүгдийг нь ашиглаж дэлхий дахинд уул уурхайн эдийн засагт шинэ нээлт хийж болно шүү дээ

Avatar

bold 2010-03-31 127.0.0.1

shal demiidaraa ne yu ch yariad nemergui bdag sh de 7sariin 1 nd hen hohirloo ard tumenodoo boltol buruutan baihguiene geree yag adilhan

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

hursnii gunii us nemegdej baihad tsangahgui ee

Avatar

miner 2010-03-31 127.0.0.1

bayar hurgey ene geree ni hurungu oryylagchdiig sain shahaj baij hiigdsen Mongold ashigtai sain geree bolloo um medehgui uy ch hiij uzeegui humuus l myylaad bgaa um yyrhai ehnii buteegdehuunee gargaad alt zes hydaldaad ehleheer tsever ashgiin 34-g avna ene 34 hyviig avah erhtei baij kompanid hyvi ezemshihiin tyld hunii kompanias hesegchilj hydaldaj avahaas uur argagui hyviin hurunguur haigyyli hiiged oldson ord gazartaa ter kompany davyy erhteigeer ashiglalt yavyylah hyylitai um tiim hyyli bgaagui bsan bol udiid ene ord neegdeegui baih bsan biz deerees ni AANOAT nuutsiin tatvar 5 ajilchdiin tsalingaas ni XAOAT geed olon olon tatvaraar damjaad tusliin niit orlogiin 50-s deesh hyvi ni Mongold uldene 3 saidad ajliin ih amjilt husei

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

7 jiliin dotor orhon herlengees us tatah heregtei shuu tavan tolgoid ch oyu tolgoid ch us heregtei harin ter avraga huuli bataldag mahan tolgoit saad bitgii hiigeesei

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

bayar hurgeye

Avatar

7 jil 2010-03-31 127.0.0.1

7 jiliin daraa ta gadaadad bid mongold tsanhaj uhen te

Avatar

dash 2010-03-31 127.0.0.1

oligarxiyd Ylcin ix xyraliin gishvvdiig baalj toxyyrxaj bainaArai dendej baina Ene Zasgiin gazriig daryi ogtsryylax canaliig ner bvxii shydarga 11 gishyyd urgen bariachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж