Гэрлээгүй эмэгтэйчүүд гар утас хэрэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Гэрлээгүй эмэгтэйчүүд гар утас хэрэглэхгүй

Гэрлээгүй эмэгтэйчүүд гар утас хэрэглэхийг хориглов
Энэтхэгийн Ланка хотод гэрлээгүй эмэгтэйчүүдийг гар утас хэрэглэхийг хориглосон байна. Учир нь залуу охид, бүсгүйчүүд эцэгтээ мэдэгдэлгүйгээр гэрлэсэн тохилдолд цаазаар авахуулах хэмжээнд шийтгэл хүлээдэг учир үүнээс сэргийлэх зорилготой гэнэ. Nokia 1100 загварын хямд үнэтэй, үзүүлэлт багатай гар утаснууд Энэтхэг мэтийн ядуу, буурай орнуудад өргөн хэрэглэгддэг. Цэнэгээ сайн барьдаг, хэрэглэхэд хялбар мөн хямд үнэтэй учраас тэр. Хэдийгээр гэрлээгүй бүсгүйчүүд гар утас хэрэглэхийг хориглосон ч ганц бие залуус чөлөөтэй ашиглаж болно, гэхдээ эцэг, эхээсээ зөвшөөрөл авсан байх ёстой аж.
Ланкад 50 мянга орчим хүн амьдардаг бөгөөд дээрх шийдвэрт олон мянган хүн өртөж, гар утас ашиглахаа больсон байна.


С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж