Хана нэвтлэгч аппарат | News.MN

Хана нэвтлэгч аппарат

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хана нэвтлэгч аппарат

Массачусетсийн технологийн хүрээлэнгийн физикчид хана нэвт дурандах чадвартай гэрэл зургийн аппарат бүтээх гэж байгаа аж.  Энэхүү шинэ технологи нь тун удахгүй энэ төрлийн бүтээгдэхүүний дунд жинхэнэ "цахиур хагална" гэдэгт зохион бүтээгч эрдэмтэд итгэлтэй байна. "Бидний шинэ бүтээл дурандаа буулгах тухайн зүйлээ рентген туяагаар нэвт гэрэлтүүлж байгаа мэтээр авах болно. Гэхдээ энд ямар ч рентген туяа байхгүй" гэж физикч Рамеш Раскар онцолжээ. Ийм системийн аппарат бүтээх ажил анхан шатандаа явагдаж байгаа аж. Гэхдээ хагас жилийн дараа гэхэд худалдаанд бараг гарах болов уу гэж зохион бүтээгчид дүгнэжээ. Уг бүтээлийг ашиглах газар бишгүй байх юм. Хэрэгт дуртай паппарацийнхнаас гадна аврах үйл ажиллагааныханд ч нэн хэрэгтэй эд болж болзошгүй гэнэ.

Эх сурвалж: inet.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж