Камерон Диаз хуучин амрагтайгаа амарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Камерон Диаз хуучин амрагтайгаа амарчээ

Холливудын шаргал үст бүсгүй Камерон Диаз болон A-Rod нэрээрээ олны танил болсон Алекс Родригес нар холбоотой болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Нэртэй жүжигчин, чадварлаг тамирчин хоёр өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Super Bowl”-ийн үдэшлэгийн үеэр танилцсан бөгөөд түүнээс хойш нэг бус удаа нууцхан уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлсэн тухай хэвлэлүүдэд бичиж байсан. Тэдний ойрын эх сурвалж “Life & Style” сэтгүүлд “A-Rod Камерон хоёр дурлалт хосууд болцгоосон. Тэд шинэ харилцаагаа ихэд нууцалж байгаа ч хамт байгаа нь гарцаагүй үнэн” гэжээ.

Хэсэг хугацаанд салсан хэмээн яригдаж байсан халуухан хосууд эргэн нийлсэн болтой. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдээр Мексикт амарсан байна. Хойд Америкийн бейсболын лигийн “New York Yankees” багийн супер од A-Rod өмнө нь Мадонна, Кейт Хадсон нартай нэр холбогдож байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж