
“Universe Best Songs-2009” наадмын ялагч Ч.Цэлмүүн саяхан “Шөнийн бодол” хэмээх шинэ дууныхаа клипийг үзэгчдэд хүргээд байгаа юм. Түүний анхны бие даасан цомогт багтсан “Шөнийн бодол” дууны клип үзэгчдээс өндөр үнэлгээ авсан хэдий ч нэг дутагдалтай зүйл байгаа аж. Түүнийг Монголын Leona Lewis гэж ч нэрлэгддэг . Харин Ч.Цэлмүүн юу дуулаад байгаа нь мэдэгдэхгүй, үгээ тод хэлж чаддаггүй гэх шүүмжлэл өртөөд байгаа юм. Энэ ганц дутагдлаа засчихвал ч Монголын рок попт цахиур хагалах чадварлаг дуучин хэмээн Ч.Цэлмүүнийг үзэгчид дүгнэж байна.
Ч.Цэлмүүний “Шөний бодол” клипийг энд дарж үзнэ үү.
М.Анир