Стамбулын вокзал шатав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Стамбулын вокзал шатав

Ойрхи Дорнодын бүсийн хамгийн томд орох, зуу гаруй жилийн өмнө баригдсан, уран барилгын түүх дурсгал болсон Стамбул хотын төмөр замын буудлын бүх дээвэр шатлаа.

Галын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд гал сөнөөгчид тэр дөрвөн давхар байшингийн галыг нэг цагийн дотор унтрааж чадсан байна.

Хайдарпаша төмөр замын буудлыг ХХ зууны эхээр Германы уран барилгачийн зураг төслөөр босгосон юм. Төмөр замын томоохон зангилаа бөгөөд Стамбул хотыг Туркийн бусад хотуудтай холбож өгдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж