Лесли Нильсен таалал төгсөв | News.MN

Лесли Нильсен таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Лесли Нильсен таалал төгсөв

Лесли Нильсен. Фото: AP

Америкийн инээдмийн кино жүжигчин Лесли Нильсен энэ даваа гаригт 84 насандаа өөд боллоо гэж Agence France-Presse мэдээлэв.

Канадын радиогоор түүний үеэл дүү ярьж жүжигчин “найз нөхөд ба гэр бүлийнхнийхээ дэргэд” энэ сарын 28-ны өдөр Лесли Нильсен нас барлаа гэж мэдэгдэв. Инээдмийн жүжигчний үхлийн шалтгаан болон нутаглуулах талаар гэр бүлийнхэн нь мэдээлээгүй байв.

Лесли Нильсен 1926 онд Канадад төрсөн ба 1950-иад оноос кинонд тоглож эхэлжээ. Нильсены тоглосон кинонууд янз бүрийн төрлийнх байсан ба хамгийн ихээр жүжигчнийг инээдмийн кинонууд нь алдаршуулжээ. 1989 онд дэлгэцнээ "Аэроплан" кино гарсны дараа түүний инээдмийн жүжигчний зам эхэлсэн юм. Дараа нь “Нүцгэн гар буу” (1988, 1991 ба 1999 онууд) кино түүнийг улам алдаршуулав. Лесли Нильсен 2003 ба 2004 онуудад “Маш аймшигтай кино” киноны  гурав ба дөрөвт Америкийн ерөнхийлөгчийн дүрийг бүтээжээ.

Нильсены телевизийн карьер ч амжилттай байсан юм. Жүжигчин хоёр удаа эхлээд 1982 онд "Полицийн отряд» ("Police Squad") олон ангит инээдмийн киногоор, 1988 онд  "Шил дарсан өдрүүд" ("Day by Day") киноны дүрээр “Эмми” шагналд нэр дэвшиж байлаа

Лесли Нильсен дүү Эрик 1984-1986 онуудад Канадын ерөнхий сайд байсан юм. Талийгаачийн хоёр дахь ба дөрөв дэх гэрлэлтийн  хоёр хүүхэд үлджээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-11-29 182.160.56.29

RIP

Avatar

eb 2010-11-29 194.186.53.225

sain jujigchin bsan shuu Xaramsaj bna

Avatar

Зочин 2010-11-29 202.131.230.10

minii durtai jujigchin bsn

Avatar

Зочин 2010-11-29 99.48.208.130

EE GOE JUJIGCHIN SHTEE MAANII BADMI HUM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж