Рио-де-Жанейрод байлдав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Рио-де-Жанейрод байлдав

"Алемао" гэх ядзуусийн хороолол хар тамхины наймаачдын сүүлчийн цайз нь байсан ба хотын цагдаагийн командлагч хурандаа Мариу Сержиу Дуарти уг дүүргийг хар тамхичдаас чөлөөлсөн гэж мэдэгдэв. “Бид яллаа” гэж тэрээр сэтгүүлч нарт хэлсэн байв.

Тусгай ажиллагааг ням гаригийн өглөөний найман цагт эхлүүлэн сүүлийн хэдэн арван жил цагдаагийнхан харагдаагүй дүүрэгт тусгай ангийн 2,6 мянган дайчид ба армийн десантын ангийнхан, тэнгисийн явган цэргийг нисдэг тэрэг ба хуягт техникийн дэмжлэгтэйгээр оруулжээ.

Бямба гаригийн шөнө тэр дүүрэгт буудалцаан явагдсан байна. Цагдаа нарын яриагаар тэнд 500-600 хар тамхины наймаачид хөрш "Вила Крузейру" дүүргийг тэднээс пүрэв гаригт цэвэрлэсний дараа нуугдсан байжээ. Цагдаагийнхан тусгай ажиллагааныхаа явцадад 40 тонн мансууруулах бодис хураасан байв.

Эрх баригчид Рио-де-Жанейро хүчирхийллийн давлагаанд автсаны дараа асуудлыг хүчээр шийдэж байна. Өнгөрсөн хоногуудад хоорондоо тэмцэлдэж байсан гэмт хэргийн бүлгүүд нэгдэн эсэргүүцэл үзүүлж хотод 100 гаруй авто ба автобусыг шатаасан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж