
Хариуд нь Ираны эрх баригчид Амир Хосейн Ширани хэсэгхэн хугацаанд Цөмийн эрчим хүчний агентлагт жолооч хийж байсан гэж мэдэгдсэн байв. Өнгөрсөн бямба гаригт "Аль-Арабия" телевиз суннитуудын ирүүлсэн видео бичлэгийг харуулсан байв. Бичлэгт Ширани ярихдаа Ираны “энхийн” цөмийн хөтөлбөрийн зорилго нь цөмийн бөмбөг гэсэн байлаа. Тэрээр уран баяжуулах нууц ажилд хэрхэн оролцсоноо яриад хулгайлагдахаас өмнөх гурван жилд нь Исфаханы цөмийн нууц байгууламжид ажиллаж байсан гэжээ. Тэнд уг ажиллагааг түүний хамаатан Ахмад Султани удирдаж байгаа гэсэн байв. Мөн тэрээр цөмийн бөмбөг бүтээхэд оролцож байгаа эрдэмтдийн олон нэрийг хэлсэн байна.