
Ил-76 онгоцны хэсгүүд тэр хавьд баригдаж байсан хэд хэдэн барилгыг гэмтээжээ. Нисгэгч шинээр хүн орсон байрнуудаас онгоцыг холдуулахаар оролдсон бололтой гэж орон нутгийн эрх баригчид ярьж байна.
Сүйрсэн Ил-76 онгоц нь Гүржийн Sun Way нисэх компанийнх бөгөөд түүний ерөнхий захирал Жемал Тамазашвили хоёр долоо хоногийн өмнө онгоц төлөвлөгөөт үзлэгт хамрагдсан ба “дээд зэргийн сайн үзүүлэлтэй” байсан гэжээ. Онгоцны хөдөлгүүрт шувуу мөргөн орсноос уг сүйрэл гарсан байж магадгүй гэж тэр хэлэв.
Sun Way компани ачаа тээврийн ажиллагааг энэ жилээс явуулж байгаа ба Ил-76 маркийн хоёр онгоцтой байжээ. Тэдний нэг нь 26 жил, нөгөө нь 31 жил ашиглагдаж байгаа гэнэ.
Ил-76 онгоц ням гаригийн шөнө Карачийн нисэх буудлаас хөөрөөд хэдхэн минутын дараа унажээ. Түүнд Арабын нэгдсэн эмиратаас Суданд хүргэх хүмүүнлэгийн ачааг ачсан байжээ. Багийн бүрэлдэхүүнд долоон украин, нэг орос хүн байсан гэнэ.