Төмс, гахайн махтай котлет

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Төмс, гахайн махтай котлет

Орц:
– гахайн мах – 500 гр
– төмс – 2ш
– бөөрөнхий сонгино – 2ш
– өндөг – 3ш
– гурил – 5 хоолны халбага
– давс перец гэх мэт амтлагч

Хийх арга:

Махаа нарийн урт хэрчинэ. Сонгиноо хагас дугуй хэлбэртэй хэрчээд, харин төмсөө том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Мах, сонгино, төмсөө хольж хутгаарай.
Дээр нь өндөг, давс, перец, гурилаа нэмж сайн хутгана.
Ингээд мах, төмсний хутгамаг бэлэн болсныг котлет хэлбэрт оруулаад халуун тосонд 2 талаас нь шаргалттал нь шараад өгөөрэй. Бага зэрэг ус юм уу бульон нэмж таглаад 10-15 минут буцалгана. Ингээд котлет бэлэн боллоо. Та сайхан зооглоорой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж