Тейлор Свифт аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт аялан тоглолт хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Кантри поп дуучин Тейлор Свифт энэ жил амжилт бүтээл арвинтай байгаа. Тэрбээр томоохон хөгжмийн наадмуудын шилдэг дуучны номинацийг түүгээд зогсохгүй, шинэхэн цомог нь хамгий их борлуулалттай цомгоор тодорсон. Энэ сарын эхээр зохиогдсон кантри хөгжмийн хамгийн том наадам болох BMI Country Awards наадмын жилийн шилдэг дуу зохиогчоор 20 настай дуучин бүсгүй Тейлор Свифт шалгарсан юм. Түүний дуулсан "You Belong With Me" нь хамгийн өндөр үнэлгээ авсан ба энэхүү дууны үг аяыг өөрөө зохиосон юм.

    Мөн түүний “Speak Now” гурав дахь бие даасан цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая гаран хувь борлогдож сүүлийн таван жилд гарч байгаагүй өндөр амжилт үзүүлээд байгаа. Энэхүү цомог аравдугаар сарын 31 хүртлэх нэг долоо хоногийн хугацаанд түүний цомог 1,045 сая хувь борлогдсон юм.

    Харин дуучин бүсгүй ирэх онд 19 орноор өөрийн аялан тоглолтоо хийх болсон тухайгаа мэдээлжээ. Түүний аялан тоглолт ирэх оны хоёрдугаар сард Сингапураас эхлэх ба дараа нь Япон, Өмнөд Солонгос, Хонконгт тоглох аж. Гуравдугаар сараас Европын орнуудад тоглолтоо хийх ба тавдугаар сард АНУ-д тоглох аж.

    “Би шинэ цомгийнхоо дуунуудаас аялан тоглолт дээрээ дуулна гэхээс үнэхээр догдолж байна. Тоглолтоо эхлэх өдрий тэсэн ядан хүлээж байна гэхэд болно. Дэлхийг тойрон хийх энэхүү аялан тоглолт маань фэнүүдэд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна “ хэмээн дуучин бүсгүй хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

    Н.Наран

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж