Бразильд дахин их хэмжээний хар тамхи илэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Бразильд дахин их хэмжээний хар тамхи илэрлээ

Бразилийн цагдаа болон цэргийнхэн Рио де Жанейро хотод хар тамхи зөөвөрлөгчдийн байр руу дайрсан байна. Энэ ажиллагааны хүрээнд 30 гаруй тонн марихуана болон их хэмжээний кокайн хурааж авсан байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр энэ газар олон зуун хар тамхины наймаачид байдаг тул 2600 орчим цагдаа, цэргүүд дайралад оролцжээ. Хэдийгээр буун дуу гарсан ч бодож байснаас харьцангуй бага эсэргүүцэлтэй цагдаа нар тулгарсан байна.

Гэмт этгээдүүд их хэмжээний марихуанаг савлаж, хүргэлтэд бэлдсэн байжээ. Энэхүү ажиллагааг ядуусын хороололд хийсэн ч дээд зэрэглэлээр тохижуулсан, дээвэр дээрээ усан бассейнтай байр илрүүлсэн байна. Дотроо саун, дисконы заал зэрэгтэй энэ гурван давхар байшинг цагдаа нар хар тамхины наймаачдын боссын гэр гэж үзэж байгаа аж.

Хар тамхитай тэмцэх ажиллагааг сүүлийн үед эрх баригчдын зүгээс их хэмжээгээр хийж байгаа билээ. Энэ нь 2014 онд болох хөлбөмбөгийн ДАШТ, болон 2016 оны Олимпийн наадам болоход улсаа аюулгүй болгохоор хичээж буйтай холбоотой юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж