2050 он гэхэд шилжин суугчдын тоо 405 саяд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

2050 он гэхэд шилжин суугчдын тоо 405 саяд хүрнэ

Илүү сайхан амьдралын төлөө хил давагчдын тоо 2050 он гэхэд 400 саяас давах буюу одоогийн дэлхийн нийт хүн амын долоон хувьтай тэнцэнэ гэж Женев хотод байрлах Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдсэн байна. Түүнчлэн улс дотрох шилжилт хөдөлгөөн ч нэмэгдсээр байгаа ба энэ оны байдлаар нэг тэрбум хүн өөр хот руу явсан гэх мэдээлэл байгаа аж.

“Ойрын хэдэн арван жилийн хэмжээнд олон улсын цагаачлалын хөдөлгөөн улам нэмэдэх хандлагатай байна. Шилжин суучдын тоо сүүлийн 20 жилийн дундажтай ижил хэмжээгээр өсөх бол 2050 он гэхэд 405 саяд хүрэх болно” гэж тус байгууллага хэлжээ.

Олон улсын цагаачлалын байгууллагын тэргүүн Уиллиам Лэси Свинг улс орнуудыг цаашид цагаачлал, шилжилт хөдөлгөөний талаар илүү урт хугацааны бодлого баримтлах хэрэгтэй гэж хэлж байна.

2005 оны байдлаар шилжин суурьшигчдын тоо 191 сая хүрсэн бол өнгөрсөн онд 214 сая байжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж