Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарт Төрийн шагнал хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарт Төрийн шагнал хүртээлээ

Өнөөдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 2010 оны төрийн шагналын эздийг
тодрууллаа. Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан
"Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн
охь – "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, олон жилийн тууштай
хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг
төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарам
болон, Суурин соёл иргэншил, хотжилт, түүнээс үүдсэн нийгмийн оюун
санааны өөрчлөлтийн түүхийг анх удаа судалгаан дээр түшиглэн уран
сайхнаар илэрхийлсэн "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн
нүүдэлчин" бүтээл, мөн "Ерээд оны Тунгалаг тамир", "Төрийн чих", "Хаврын
17 зочин" зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн төрлийг
шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт
сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж   Бямбажавын
Цэнддоо нарт 2010 оны Төрийн шагналыг хүртээлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж