Б.Амархүү нөгөөдөр Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Б.Амархүү нөгөөдөр Монголд ирнэ

Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү нөгөөдөр буюу
арванхоёрдугаар сарын 1-нд эх орондоо ирэх гэнэ. Тэрбээр өнгөрсөн
аравдугаар сард эх орондоо ирэх байсан ч Европын орнуудаар аялан
тоглолттой байсан учир ирж амжаагүй байна. Тэрбээр энэ удаад “Татар
ажиллагаа” инээдмийн киноны уран бүтээлчдийн зохион байгуулж буй party-д
оролцох бөгөөд “Гурван охин” хамтлагтай хамтран хоёр шинэ дууныхаа
бичлэгийг хийлгэхээр ирж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж