Шилдэг идэвхтэн бичигчийг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Шилдэг идэвхтэн бичигчийг шалгаруулав

Мэдээллийн NEWS агентлаг www.local.news.mn сайтынхаа бичигчид болох орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн дунд сар бүр шилдэг идэвхтэн бичигч шалгаруулан, 150 мянган төгрөгийн урамшуулал олгох уламжлал тогтоод байгаа билээ. Өнгөрсөн сард Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан И.Байгалмаа шалгарч байсан бол өнөөдөр хоёр дахь удаагийн шилдэг идэвхтэн бичигч тодорлоо.

NEWS агентлагийн Редакцийн зөвлөл хэлэлцээд, www.local.news.mn сайтын энэ сарын 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд/ орон нутаг дахь бичигчээр Дундговь аймаг дахь орон нутгийн сэтгүүлч С.Пүрэвсүрэн   хамгийн сайн мэдээ, мэдээлэл, фото цомог ирүүлсэн гэж үзэн, амласан ёсоор 150 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. С.Пүрэвсүрэн танд болон орон нутгийн сэтгүүлчдэдээ хамт олныхоо нэрийн өмнөөс болон www.news.mn сайтын 100 мянга гаруй хэрэглэгчдийнхээ өмнөөс цаг зав гарган Монгол орны өнцөг булан бүрт болж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг NEWS агентлагт шуурхай илгээж буйд талархал илэрхийлье.

Энэ сарын шилдэг бичигчээр шалгарсан Дундговь аймаг дахь орон нутгийн сэтгүүлч С.Пүрэвсүрэн дээрх хугацааны туршид  нийт 58 мэдээ, 5 нийтлэл, 2 фото цомогийг www.local.news.mn сайтад нийтлүүлсэн байна. Өвөрхангай аймаг дахь орон нутгийн сэтгүүлч Б.Батчимэг энэ сарын уралдаанд “аман хүзүүдсэн”-ийг онцлохын сацуу ирэх сарын уралдаанд амжилттай оролцохыг хүсье.

Мэдээллийн www.news.mn сайтын салбар сайт болох www.local.news.mn сайт нь орон нутгийн үйл явдлыг шуурхай, бодитой мэдээлэхээс гадна тухайн аймагт тулгамдаж буй асуудлыг төр засгийн төвшинд хүргэх гүүр болон ажиллахад зорилготой.
Орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарлаж буй уралдааны дараагийн сарын шалгаруулалт үргэлжилж буйг сануулаад, та бүхэнд ажлын амжилт хүсье.

NEWS агентлаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж