Pink хүүхэддээ Pick гэж нэр өгнө

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Pink хүүхэддээ Pick гэж нэр өгнө

Хүчирхэг хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө ялгардаг “галзуу” дуучин Pink дөрвөн сартай жирэмсэн тухайгаа энэ сарын эхээр мэдээлсэн. Харин хосууд хүүхэддээ ямар нэр өгөх болсноо зарлажээ. Тэд анхны хүүхэддээ Pick хэмээх нэр өгөх гэнэ.
Pink өнгөрсөн онд мотоциклийн саадтай уралдааны нисгэгч Carey Hart-тай гэрлэсэн. Хосууд удаан хугацаанд үерхэж байгаад 2008 онд салсан ч хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад 2009 онд эргэн нийлж, хуримаа хийсэн билээ.

“Би үнэхээр аз жаргалтай байна. Манай гэр бүлийн бүх асуудал шийдэгдсэн. Хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан. Хүсэл маань биелсэнд маш их баяртай байна. Carey хоолыг минь оронд маань авчирч өгдөг. Би яг л гүнж шиг байгаа гэхэд болно. Би нөхрийгөө үнэхээр сайн аав болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж