Д.Болормаа цүнхний хоббитой

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Д.Болормаа цүнхний хоббитой

Топ модель Д.Болормаа цүнхний хоббитой гэнэ. Тэрбээр мэргэжлээсээ шалтгаалан ийм хоббитой болсон ч гэж зарим найз нар нь дүгнэдэг. Топ Д.Болормаа хувцаснаасаа их цүнхтэй аж. Учир нь тэр цүнхийг эмэгтэй хүний гол гоёл гэж үздэг байна. Тэрбээр гутал, бүс, гар утастайгаа хослуулан өдөр бүр өөр, өөр цүнх барих дуртай гэнэ. Тиймээс үнэтэй чамин цүнхэнд харин ч нэг гар татна гэж байдаггүй аж. Ямар сайндаа түүний ээж Д.Болормааг загнахдаа “Өрөөгөөр нь дүүрэн цүнх, ийм олон цүнхээр яадаг юм бэ” гэдэг байна. Д.Болормаа аравдугаар анги төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл цүнх цуглуулж байгаа бөгөөд хамгийн үнэтэй нь  “Louis Vuitton” брэндийн 700 ам.долларын цүнхийг 420 ам.долларын хэтэвчтэй нь хосоор нь авч байсан аж. Харин түүний  хувцасны шүүгээний хувьд жижиг хэмжээний хувцасны дэлгүүр шиг гэнэ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж