Сэтгэлээр унахгүйн тулд яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Сэтгэлээр унахгүйн тулд яах вэ?

Гэр бүл салалт нь амьдралд тохиолдож болох хамгийн хэцүү шалгуурын нэг, Үр дагавар нь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй сэтгэлийн шархтай үлдэж, стресст орж, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. Энэ шалгуурыг давж гарахад нилээдгүй цаг хугацаа, тэвчээр шаардана.
Ном унших эсвэл юм оёх, усанд сэлэх гэх мэт сатаарах зүйл олж хий. Ингэснээр яагаад гэсэн олон асуулт өөрөөсөө асууж, нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн хойноос зовж шаналахгүй байхад тусална.

Ажлаа соль.
Өөр орчинд орсноор өөр өөр хүмүүстэй танилцаж, амьдралыг өөр өнцгөөс хардаг болно. Гэр бүл салснаар амьдрал дуусахгүй. Өөрийгөө, амьдралаа хайрла.

Илүү ихийг төлөвлө.
Өглөө босоод тухайн өдөр юу хийхээ төлөвлө. Хаашаа явах, хэнтэй уулзах, юу худалдаж авах, хэзээ байшингаа засахаа төлөвлө. Бас суралц. Одоог хүртэл хийж сураагүй зүйлээ сурахад цаг гарга. Ирээдүйгээ  өөдрөгөөр төсөөл. Мөрөөдлөө сана.

Цэвэрлэ эмхэл.
Гэр орноо шинээр эмхэлж цэгцэл. Салсан, эхнэр нөхрийнхөө эд зүйлээс сал. Оронд нь өөрийнхөө зүйлсийг тавьж, тавилгаа өөрчил. Зургын цомгоо өөрчил.

Салсныхаа дараа хүмүүс энэ шалгуурыг давах  гэж маш их хүч зарцуулдаг. Энэ нь бараг ажил хийсэнтэй тэнцдэг байна. Магадгүй таны хийж байсан хамгийн хүнд ажил байж ч мэднэ. Өөртөө амралт өг. Ядарч байгаа биз дээ. Нэг зэрэг хоёр ажил хийх ямар хэрэг байна. Үлдсэн амьдралаа тайван өнгөрүүл.

Амьдралаа шинээр эхэлж, сайхан амьдар. Хамгийн сайн өшөө авалт бол түүнд сайн сайхан амьдарч байгаагаа харуулах. Эцэст нь бүх юм сайнаар эргэсний дараа та түүнийг уучилна.Эргээд бодоход юунд шаналж, зовж байсан юм бол гэж бодох болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж