Шүлхийн өвчлөл 179 толгой малаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Шүлхийн өвчлөл 179 толгой малаар нэмэгджээ

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 24 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25391 толгой мал өвчилснөөс 25368 толгой малыг устгасан нь 99.9 хувьтай байна.

Өмнөх хоногоос өвчлөл Төв аймгийн Баян суманд 119 толгой, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 60 толгой, нийт-179 толгой малаар тус тус нэмэгдсэн байна. Харин Дорнод, Сүхбаатар аймгуудад сүүлийн 14 хоногт өвчлөл гараагүй, бүх малыг вакцинжуулж дууссан тул Улсын Онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэнэ байдлыг цуцлах шийдвэр гарчээ. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 1055 хүн, 55 мотоцикл, 176 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 84, хөдөлгөөнт хяналтын 77 цэгт үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн  71 сумын 6.869.913 толгой малыг вакцинжуулахаас 5.601.880 толгой малыг вакцинжуулсан нь 81.5 хувьтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж