Татварыг хөнгөвчлөх талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Татварыг хөнгөвчлөх талаар ярилцана

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил” өндөрлөхөд ганцхан сар үлдэж байна. Энэ хугацаанд МҮХАҮТ-аас бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр цуврал хэлэлцүүлэг өрнүүлэх болсон байна. Өнөөдөр тус танхимд болох ээлжит хэлэлцүүлгийг “Татвар төлөх үйл явцыг хөнгөвчлөх нь” сэдвээр явуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар, ТЕГ-ын мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Г.Батсайхан, хууль  эрхзүйн хэлтсийн дарга О.Тэнгис нарын хүмүүс оролцох ажээ. Хэлэлцүүлгээр хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын татварын тайланг үнэн бодитой, ил тод, нээлттэй болгох чиглэлээр эрхзүйг боловсронгуй болгох, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, татварын харилцаанд оролцогчдын нэр хүндийг тэгш байдлыг хангах, Татварын зарим хууль болон нийгмийн дааатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барих зэрэг асуудлаар санал солилцох юм.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж