О’Салливан снукерийн премьер лигт түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

О’Салливан снукерийн премьер лигт түрүүлэв

Есдүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн снукерийн премьер лигийн тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа. Хэдийгээр чансаа олгодоггүй ч энэ тэмцээнд дэлхийн бүхий л шилдгүүд оролцдог юм. Энэ жилийн лигт ДА Нэйл Робертсоноос авахуулаад, Их Британи, Хятадын шилдэг снукерчид оролцсоноос аваргын төлөө Ронни О’Салливан, Шон Мерфи нар шалгарч үлдсэн. 2009 оны финалд мөн л энэ хоёр тамирчин үлдэж, Английн снукерч Мерфи хожиж байсан бол энэ удаад “Пуужин” хариугаа авч чадлаа. Эхний тоглолтод 74 оноогоор брейк хийсэн Салливан хоёр дахь тоглолтод 123 оноо авчээ. Мерфи гуравдугаар ээлжийн тоглолтод улаан шаарыг нуусан ч пуужин 59 оноогоор брейк хийж, дараагийн фрэймд ч улаан шааруудаа дуусгаснаар 4:0-ээр тэргүүлж эхэлсэн байна. Мерфи зургаа дахь фрэймд анхны ялалтаа байгуулсан ч энэ нь оройтсон байжээ. Дараагийн хоёр фрэймийг 68, 51 оноогоор авсан Салливан 7:1-ээр хожиж 2010 оны ээлжит тэмцээний түрүүгээ авлаа.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж