Амиа егүүтгэгч Эмпайр –стейт-билдингээс үсрэв

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Амиа егүүтгэгч Эмпайр –стейт-билдингээс үсрэв

Мягмар гаригт дөнгөж 20 гараад байсан нэгэн эрэгтэй Нью-Йоркийн Эмпайр-стейт-билдинг (Empire State Building) гэх өндөр байшингаас үсэрч амиа егүүтгэжээ.  Тэр залуу 86 дахь давхар дахь хотыг харах талбайн хайсыг даван үсэрсэн ба аврагчид түүний цогцсыг 34 дүгээр гудамжны явган хүний замаас олсон гэж New York Daily News бичсэн байна. Бороо орж харах талбайд цөөн хүн байсан учир амиа егүүтгэгч өөрийн санааг гүйцээж чадсан аж. Нийт 102 давхар Эмпайр-стейт-билдинг байшин Манхеттен дахь Тавдугаар авеню гудамжинд байрладаг ба  Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг террорист халдлагад өртсөний дараа хотынхоо хамгийн өндөр нь болжээ. 1931 онд энэ байшин баригдсанаас хойш түүн дээрээс 30 гаруй хүн үсрэн амиа хөнөөж байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж