Д.Бямбадорж ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Д.Бямбадорж ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Япон улсын каратэгийн аварга, Азийн аварга, 2004 оны дэлхийн цомын тэмцээний аварга, мутай боксын Тайландын эзэн хааны цомын аварга, Монгол Улсын кикбокс, каратэгийн спортын хошой аварга Д.Бямбадорж дүрэмгүй зодооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. АНУ-ын Чикаго хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тус тэмцээний жингийн ангилал бүрт дэлхийн шилдэг найман тамирчин халз тулалдаж, хасагдах журмаар аваргаа тодруулсан байна. Д.Бямбадоржийн тухайд 83 кг-ын жинд тулалдсан бөгөөд эхний хоёр тулаандаа KO буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж, аваргын алтан медалийн төлөөх тулаанд оноогоор ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж