FA Cup-т “МанЮ”, “Ливерпуль” нар учраа таарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

FA Cup-т “МанЮ”, “Ливерпуль” нар учраа таарчээ

Дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн тэмцээн Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу FA CUp-ын энэ улирлын гуравдугаар шатны сугалаа өчигдөр боллоо. Урьдчилсан шатнаас шалгарсан 64 баг энэ сугалаанд хамрагдаж, хоорондоо таарсан байна. Сугалаа ёсоор дээд лиг буюу Премьер лигийн хоёр баг хоорондоо таарсан нь Английн хамгийн том өрсөлдөөн “Манчестер Юнайтед” болон “Ливерпуль”-ийн тулаан юм. Улсдаа хамгийн их цом хүртсэн хоёр баг хамгийн сүүлд 2006 оны FA Cup-ын тавдугаар шатанд таарч байсан. Тухайн үед Питер Краучийн гоолын ачаар хожсон “Ливерпуль” тэр жилийнхээ цомыг авч анх удаа FA Cup-ын эзэд болж байсан юм. Гэхдээ хоёр багийн тулаан Манчестерийн “Олд Траффорд” цэнгэлдэхэд болох нь талбайн эздэд давуу байдал олгож байна. Энэ тойргийн зарим нэг учраагаас хүргэхэд, “Челси – Ипсвич Таун”, “Арсенал – Лийдс”, “Ньюкастл – Стивенеж”, Свен Горан Эрикссоны удирдаж буй “Лейчестер” – “Манчестер Сити”, Шеффильд” – “Астон Вилла” багууд тус тус оноолт таарчээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж